Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн Network.mn сайт, Эрүүл мэндийн төрөлжсөн Med.network.mn сайтаас санаачлан “ЭРҮҮЛ БАГШ” аяныг эхлүүлж байна. Эхний ээлжинд бид Европ, уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энэрэлт Манал” эмнэлэгтэй хамтран Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудын БАГШ нарыг эрүүл мэндийн үзлэт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулах гэж байна. Цаашдаа бид "ЭРҮҮЛ БАГШ" аяныг дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн багш нараар хязгаарлагдахгүй юм.
Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн багш нарын эрүүл мэндийн үзлэг 2017.12.01-2017.12.03-ны өдрүүдэд "ЭНЭРЭЛТ МАНАЛ" эмнэлэг дээр явагдана.
Тус эмнэлгийн эмч нар ДОТОР, МЭДРЭЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, УЛАМЖЛАЛТЫН эмч нар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг хийх юм.
ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ БАГШ НАР УРЬДЧИЛЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
Хүний тоо хязгаартай тул үзлэгт хамрагдахыг хүсч буй багш нар энэхүү бүртгэлийн хуудсыг бөглөнө үү. Бүртгүүлсэн багш нарт үзлэгийн дугаар олгоно. Жич: Бүртгүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжгүйг анхаарна уу.
Мөн лабораторийн зарим нэр төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийхээс гадна зөвхөн багш нарт зориулж лабораторийн бүх төрлийн шинжилгээгээ 50 хүртэлх хувь хямдруулж байна.
ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Дотор
Мэдрэл
Уламжлалт /судас оношлогоо/
Эмэгтэйчүүд
Зүрхний цахилгаан бичлэг
ДАРААХ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛОН ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХИЙЖ ҮЙЛЧИЛНЭ
Үнэ төлбөргүй
Шээсний ерөнхий шинжилгээ
Цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох
Хямдралтай
Хэвлийн ЭХО оношлогоо10,000 төгрөг /үндсэн үнэ 25,000 төгрөг/
Лабораторийн бүх төрлийн шинжилгээ 50 хүртэлх хувийн хямдралтай
ҮЗЛЭГТ ХАМРАГДАХААР ОЧИХДОО АНХААРАХ ЗҮЙЛС
- Иргэний үнэмлэх
- Ажлын үнэмлэх /багшлах эрхийн үнэмлэх байж болно/
- Эрүүл мэндийн карт /байхгүй бол шинээр нээж өгнө/
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС
- Өлөн ирэх
- 24 цагийн дотор хурц, тостой хоол идээгүй, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байх
ХАЯГ: СХД 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө 8/1 байр (Саппоро төвийн баруун талд)
Утас: 99007527, 99100697, 89110695
Эрүүл мэндийн үзлэг: 2017.12.01-2017.12.03 өдрийн 09:00-15:00 цагийн хооронд явагдана.