“Энэрэлт Манал” эмнэлэг багш нарт зориулсан эмчилгээ, үйлчилгээндээ хямдрал зарлалаа

Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн Network.mn сайтаас “Эрүүл Багш” аяныг санаачлан зохион байгуулж буй билээ. Энэхүү аяны хүрээнд манай сайт эхний ээлжинд “Энэрэлт Манал” эмнэлэгтэй хамтран СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй багшийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан юм.


 

Үзлэгт хамрагдсан багш нарын олонхи нь хоол боловсруулах эрхтэн системийн өөрчлөлттэй байсан юм. Энэ нь өглөөний цайгаа уудаггүй, тогтсон цагт хооллож чаддаггүйтэй холбоотой аж. Мөн хуян шар ус, хүзүүний хөшилт, хөөрөлттэйгээс гадна ууц нуруугаар нь хөшиж өвдөх, стресстэй холбоотой мэдрэлийн өөрчлөлтүүд багш нарын дунд зонхилж байсан гэдгийг тус эмнэлгийн Ерөнхий эмч Ц.Дарьсүрэн хэлж байв.


Гэвч багш нарын дунд ажлын ачааллаасаа шалтгаалан эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх боломж хомс байдаг аж. Бүр тартагтаа тулсан цагтаа л эмнэлгийн босго алхадаг гэдгийг тэд хэлж байв. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Эрүүл Багш” аяныг дэмжигч “Энэрэлт Манал” эмнэлэг нь оюутан, сурагчдын амралтаар зөвхөн багш нарт зориулан эмчилгээ, үйлчилгээгээ 30-50 хувь хямдруулахаар болжээ.

Тодруулбал 2018 оны 1-р сарын 8-наас 2018 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл Уламжлалт, европ хосолсон 10 хоногийн курс эмчилгээгээ 220,000-450,000 төгрөг болгож байгаа аж.

Тодруулбал,

  • Өдрийн эмчилгээ 22,000 төгрөг /Судас оношилгоо, зүү, төөнө, бариа засал, тан/
  • Хэвтэн эмчлүүлэхэд нэг хоногийн 40,000-45,000 төгрөг /Өдрийн гурван удаагийн хоол, эм тариа, дусал, зүү, бариа засал, физик эмчилгээ, тан, лабораторийн цогц шинжилгээ/
  • Лабораторийн шинжилгээнүүдийнхээ үнийг мөн 50 хүртэлх хувиар хямдруулжээ.

Хүний тоо хязгаартай. Дэлгэрэнгүй мэдээллийг 99007527, 991000697

Жич: Эрүүл мэндийн даатгалын дэвтрээр үйлчлэхгүй

Сэтгүүлч: Н.Ахмарал

Эх сурвалж: med.network.mn сайт